Үзэмчний түүх, шашин, соёлын судалгаанд түүхч, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, судалгааны ажлыг нь дэмжиж хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайн сэдвүүдэд холбогдох шинэ сонирхолтой эх сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах, түүхийн судалгааны нэг чухал чиглэл болох орон нутаг судлалыг хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилготойгоор "Үзэмчний түүх, соёл, шашин, байгаль" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Дорнод аймагт анх удаа ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУ-ы Хэл зохиолын хүрээлэн, Будда дарма шашин өв соёл судлалын хүрээлэн, Дорнод аймгийн ЗДТГ, ИТХ, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Үзэмчин өв судлалын сан, Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг, Зүүн үзэмчин хошууны ард нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.