Монгол Улсын Их Сургуулийн Зүүн Бүсийн Сургууль нь Дорнод аймаг дахь Политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал суралцагчдын мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлага, сурагч солилцоо, суурь болон хавсарга судалгааны төсөл, эрдэм шинжилгээний хурал, оюутан болон багшийн хөгжил, бүс орон нутагт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх шаталсан сургалт зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах юм.