Оюутнууд дашбалбар сумын нутагт байрлах мэнэн агро ххк ийн тариалангийн талбайд ажиллаж байна

Ургацын талбайд залуу насныхаа эрч хүчээр, өглөө мандахын улаан нарнаас үдшийн сэрүүн орох хүртэл цуцалтгүй ажиллах оюутан залуусыг хараад бахархаж байна. Залуус чөлөөт цагаараа сагс тоглох, бүжиг бүжиглэх гээд тэд цагийг ер нь үр бүтээлгүй өнгөрүүлж харагдсангүй. Оюутнууд маань нь ажил хийж олсон хөлсөөрөө "сургалтын төлбөрөө төлөх, хувцас хэрэглэлээ бэлдэхэд нэмэр болно доо" ярьж, мөн тус байгууллагын хамт олон манай оюутнуудын ажилч хичээнгүй зангаар бахархаж байлаа.