БНХАУ-д уул уурхайн чиглэлээр 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг олгох, сургалт, судалгаа ба бусад чиглэлээр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан хамтарч ажиллахаар боллоо

Дорнод их сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл  "Шинь Шинь” ХХК-ийн Ерөнхий захирал Сун Гүй Мин, хүний нөөц хариуцсан дэд захирал Пан Чи Цин, гадаад харилцааны дэд захирал Лию Мин Ли, Улаанбаатар дахь хэрэг эрхлэх газрын дэд захирал А Гү Ла нар харилцан хоёр байгууллагын үйл ажиллагаатай танилцан, ажил хэргийн уулзалтуудыг үе шаттай хийлээ.

Уг уулзалтаар тус компанийн ажилчдыг мэргэжлийн болон хятад хэлний богино хугацааны сургалтад хамруулан чадавхжуулахаас гадна Дорнод их сургуулийн ашигт малтмалын  баяжуулалтын технологийн бакалаврын 4 жилийн  хөтөлбөр, БНХАУ-д уул уурхайн чиглэлээр 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг олгох, сургалт, судалгаа ба бусад чиглэлээр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан хамтарч ажиллахаар боллоо.