Өвлийн төгсөлт боллоо.

Дорнод их сургуулийн төгсөлтийн баяр 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болж өндөрлөлөө.

2021-2022 оны өвлийн улиралд бакалаврын болон магистрын зэргийн сургалтийг нийт 36 төгсөгч амжилттай дүүргэж, сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, доктор, профессоруудаас диплом, энгэрийн тэмдэгээ хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Мөн шилдэг төгсөгчид болон амжилттай суралцаж төгссөн төгсөгчдөд сургуулийн магистр, докторын сургалтын журмын дагуу ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцах эрхийн бичгүүдийг гардуулан өглөө.

Энэ удаагийн төгсөлтийн баярын 1 онцлох үйл явдал нь БШУСайдын 2022 оны 03дугаар сарын 31-ний өдрийн А/2.. тоот тушаалаар МУ-ын хэмжээнд багш бэлтгэдэг их, дээд сургуулиудаас 7 сургуульд цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх сургалтын зөвшөөрлийг албан ёсоор олгосны дагуу уг сургалтыг эхлүүлж, анхны төгсөлтөө хийсэн явдал юм. Уг сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгаас элсэн суралцаж, орон нутагтаа ажиллаж байна.

Орон нутгийнхаа мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг хангах, тэдний боловсролын зэргийг ахиулах, судлаачдын тоог нэмэгдүүлэх болон багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилласан Дорнод, Сүхбаатар, Хэнтий  аймгуудын  БШУГ-ын удирдлага хамт олон, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум,  Хэнтий аймгийн Батноров сумын  ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нартаа дахин баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаандаа  амжилт хүсье.