Дорнод их сургуулийн элсэлтийн баг Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сумдад ажиллаж байна.

Дорнод их сургуулийн ЭШИГХА-ны дэд захирал Т.Гантулгаар ахлуулсан элсэлтийн баг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж байна. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй танилцан, удирдлагуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. ДИС-ийн элсэлтийн баг-1 энэ өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн сумдад ажиллана. Холбоо барих дугаар: 9904-8220, 8858-0808,  9904-5843, 8809-0839