“НОГООН МАРКЕТИНГ-2022” өдөрлөгийн үзэсгэлэн худалдаа 2022/04/12-ны өдрийн Мягмар гарагт 10:00-15:00

Дорнод их сургуулийн Инженер, Бизнесийн Удирдлагын Тэнхимээс 13 дахь жилдээ зохион байгуулж буй “НОГООН МАРКЕТИНГ-2022” өдөрлөгийн үзэсгэлэн худалдаа 2022/04/12-ны өдрийн Мягмар гарагт 10:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Өдөрлөгт:
“COR” coffee shop&Roller skate
“Тунамал” бэйкери
“Дорнод Өглөө” бэйкери
“GREEN EYE”  Био дэлгүүр
“Uni coffee house” Дорнод
“Бүтээлч гэр” /creative home/
Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болох: 
“АФТА” ХХК
“ЭНХМӨНХ БОЖУ” ХХК 
“My Mart” мини маркет
“Дорнод бренд”
“БАБУБ” ХХК зэрэг Дорнод аймагт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагууд оролцоно.
Үзэсгэлэн худалдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99983405 дугаараас авна уу. Баярлалаа.