“НОГООН МАРКЕТИНГ-2022” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Дорнод их сургуулийн Инженер, Бизнесийн Удирдлагын Тэнхим 13 дахь жилдээ  “НОГООН МАРКЕТИНГ-2022” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгийн зорилго "Оюутнуудыг байгальд ээлтэй иргэн болж төлөвшихөд сэдэлжүүлэх, хувь хүний болон бие даан бизнес эрхлэх (энтрепренёршип) мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Дорнод их сургууль болон ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх" байсан бөгөөд 1-4-р дамжааны оюутнууд баг болон өрсөлдөж
  • “COR” coffee shop&Roller skate
  • “Тунамал” бэйкери
  • “Дорнод Өглөө” бэйкери
  • “GREEN EYE” Био дэлгүүр
  • “Uni coffee house” Дорнод
  • “Бүтээлч гэр” /creative home/ компаниудыг сонгон авч сурталчлан ажиллалаа.

Тус өдөрлөгт оролцсон багууд 2022/04/12-ны 10:00-17:00 цагт сургуулийн урлаг зааланд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж дүнгээ гаргалаа.

  • 1-р байр: Green Future-76.1 оноо
  • 2-р байр: Be-Eco 74.6 оноо
  • 3-р байр: The Revolution 70.3 оноо