Ханзны баяр зохион байгуулагдлаа.

Дорнод их сургуулийн захирлын нэрэмжит

Хятад хэлний зургаадугаар олимпиадын мэдээ

Дорнод их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимээс санаачлан 2004 оноос “Хятад хэлний баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 16 дахь удаагийн баяраа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

2015 оноос цар хүрээгээ өргөжүүлэн Дорнод их сургуулийн захирлын нэрэмжит Хятад хэлний олимпиадыг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн “Хятад хэлний баяр”-ыг БНХАУ-аас Монгол улсын Замын-үүдэд суугаа ерөнхий консулын газраас ивээн тэтгэж хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.

Баярын үйл ажиллагааны хүрээнд “Хятад хэлний VI олимпиад”, “Зохион бичлэгийн уралдаан”, “Ханзаар уран бичихүй” зэрэг уралдаанууд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.  

Олимпиад 2022.04.04-2022.04.15-нд таван түвшинээр амжилттай зохион байгуулагдсан. Олимпиадын шилдгээр 

HSK-1  түвшин

1-р байр ДАС 10б ангийн сурагч Т.Мөнхцэцэг

2-р байр ДАС 10а ангийн сурагч О.Шимүнэ

                 ДАС 10б ангийн сурагч Б.Уранхолбоо

3-р байр ДАС 10б ангийн сурагч М.Мөнхтэргэл

Тусгай байр ДАС 10а ангийн сурагч Б.Тэмүүжин

HSK-2 түвшин

1-р байр ДИС-ийн оюутан  Э.Мөнххүслэн  

2-р байр home school сурагч М.Үнэний ялалт Macky 

                 ДИС-ийн оюутан Ц.Сувд-Эрдэнэ

3-р байр ДАС 11а ангийн сурагч Б.Номинжин  

HSK-3  түвшин

1-р байр ДИС-ийн оюутан Ч.Ариунбат  

2-р байр Норвуужай сургалтын төвийн суралцагч А.Дөлгөөн

3-р байр ДАС 12а ангийн сурагч Т.Тэлмүүн

Тусгай байр ДИС-ийн оюутан Н.Дэлгэрзаяа  

HSK-4  түвшин

1-    р байр БНХАУ-ын Наньжин дахь Хятадын уламжлалт анагаах ухааны

             сургуулийн оюутан С. Долгорханд   

2-р байр ДИС-ийн оюутан Г.Халиунаа    

3-р байр ДАС 10б ангийн сурагч Г.Номин-Ундармаа

HSK-5  түвшин

1-р байр  ДАС 11а ангийн сурагч Т.Мөнхцэцэг нар тус тус шалгарчээ.

Орчуулга, хятад хэл хөтөлбөрийн баг