Тэртээ 1995 оноос, эх орондоо Газрын тосны инженерүүдийг бэлтгэн гаргаж эхэлсэн тэр цагаас жил бүр уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн ГАЗРЫН ТОС (OIL & GAS) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал энэ онд найман аравныг түүчээлсэн, нэмээд нэг жил буюу эх орны газрын тосны түүхэн хөгжлийн 81 жилийн ой, Газрын тосны салбарын ажиллагсадын өдөрт зориулж анхнаасаа 28 дахь удаа, гэхдээ анх удаа хөдөө орон нутагт, газрын тосны хамгийн их баталгаат нөөцтэй, нар тоссон зүүн бүс-Дорнод нутагт болов.
Уг хуралд УУХҮЯ, АМГТГ, ШУТИС, Дорнод их сургууль, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ЗДТГ, МГТИН-ээс мэндчилгээ ирүүлэв.
Салбарын Яам, Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, МГТИН, МУӨХ зэрэг газрын тос, өрөмдлөгийн мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, Дорнод их сургуулиас хамтран зохион байгуулсан энэхүү хуралд танхимаар-14, цахимаар-41, нийт 60 шахам илтгэл хэлэлцэж, асуулт хариулт өргөн хүрээтэй явагдав.
Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд нь:
1.Бүс нутгийн газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, ажил эрхлэлтийн
Хуралд тавигдсан илтгэлүүдээс Эдийн засаг, хөгжлийн яамны доктор Х.Эрдэнэбулган, доктор Б.Болор нарын “Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн газраас анхаарах гол асуудлууд” сэдэвт илтгэл тэргүүн байр, олон улсын “Жи Өү Эйч” ХХК-ны Зөвлөх, доктор О.Ариун-Оргил, менежер Б.Ачитсан нарын “Нүүрсний давхаргын метан хийн цооногийн туршилтын ажил” (Өмнөговийн Номгон-IX талбайн жишээгээр) илтгэл дэд байр, ШУА-ын ХХIХ-ийн доктор Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Өлзий, Б.Мягмаргэрэл, Б.Ганцэцэг, М.Туяа нарын бэлтгэсэн “Монгол орны газрын тосны хими-технологийн судалгааны дүнгээс” илтгэл гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн Дорнод их сургууль, ШУТИС, Дорнод Политехник коллежоос бэлтгэсэн Газрын тосны мэргэжилтнүүдийг Зүүн бүс нутагт бэлтгэсэн замнал, өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар бэлтгэгдсэн тэргүүн илтгэл ихээхэн сонирхолтой байгаа нь анзаарагдаж байв.
Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн дараах санал зөвлөмжүүдийг гаргаж бана. Үүнд:
Хуралд оролцогчид Газрын тосны олборлолт хамгийн их хэмжээтэй бөгөөд эрчимтай явагдаж байгаа Тамсаг-21-р талбайд хээрийн уулзалт-семинар хийж, цэнхэрлэн долгиолох Буйр нуурын хөвөөнд хэлэлцүүлэг хийж, алдар Халхын гол, Хамар даваа, “Шинэ сум” төсөлтэй танилцах аялал хийв.