Дорнод их сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Зүүн бүсийн оюуны их уурхай 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн Дорнод их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн үйл эрдэмтэн докторууд, багш ажилчид, “Дорнод” лицей ахлах сургуулийн сурагчид, түшиц цэцэрлэгийн бяцхан сурагчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигт: “Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай” хэмээгээд “Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.
Их сургуулийнхаа хойморт Эзэн чингис хааны ЭШ ХӨРГИЙГ нэн хүндэтгэлтэйгээр Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, БШУГ-ын дарга Ч.Ариунаа ИТХ-ын төлөөлөгч Гэрэлт-од, БШУГ-ын мэргэжилтэн Эрхэмтөгс, БШУГ-ын мэргэжилтэн Алтангэрэл, МУГ багш Зөвлөх профессор Техникийн ухааны доктор Ж.Цэвээнжав Монголын инновац, хөрөнгө оруулалтын сангийн ТУЗ-ийн дарга доктор, дэд профессор Д.Энхжаргал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, дэд профессор. Ц.Болорбат нараар залууллаа.