ОХУ-ын аялал жуулчлалын Весь мир компани

            Дорнод их сургуулийн удирдлага, эрдмийн зөвлөл болон оюутны төлөөлөл “Весь мир” аялал жуулчлалын компанийн Ерөнхий захирал Насирова Светлана Владимировна болон түүний баг хамт олныг хүлээн аван, ажил хэргийн уулзалтуудыг үе шаттай хийлээ.

            Весь мир компани нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын төв Чита хотоос зүүн тийш Архале нууранд аялал жуулчлалын баазтай бөгөөд 2015 оноос өдгөө хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй аялал жуулчлалын компани юм.

Уг уулзалтаар тус компани нь Дорнод аймгаас Чита хотын чиглэлийн суудлын гал тэргийн үйл ажиллагааг дахин сэргээж Монгол жуулчид болон ОХУ-ын жуулчдыг хүлээн авч бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах талаар хэлэлцлээ.