Дорнод их сургуулийн төгсөгчид тэргүүллээ.

Дорнод аймгийн Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан бага боловсролын багш нарыг хөгжүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дорнодын багш" болзолт уралдаанд Дорнод их сургуулийн төгсөгч нар тэргүүлж төрөлх сургуулийнхаа 30-н жилийн түүхэн ойд үнэтэй бэлэг барьлаа. “Дорнодын багш" болзолт уралдаанд тэргүүлсэн Хэрлэн сумын ЕБС-ын I дунд сургуулийн бага боловсролын багш М.Хэрлэнтуяа /2007 оны төгсөгч/, Хан-Уул сургуулийн бага боловсролын багш Б.Доохүү /2006 оны төгсөгч/, Шинэ хөгжил ЕБС-ын Б.Энхмаа /1994 оны төгсөгч/, Баяндун сумын ЕБС-ийн бага боловсролын багш Ж.Алтансувд /2000 оны төгсөгч/ нартаа Дорнод их сургуулийн хамт олон баяр хүргэж, багшлахуйн үйлд нь амжилт хүсье.