"Ажлын байранд суурилсан суралцахуй- Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд бидний үүрэг оролцоо" хэлэлцүүлэг
МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн ERASMUS+MONGWBL төслийн багийн гишүүд “Ажлын байранд суурилсан суралцахуй- Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд бидний үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулж, 27 ажил олгогчдын төлөөлөл болон мэргэжлийн хөтөлбөрийн багш нар хамрагдлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид Нягтлан бодох бүртгэл, Газрын тосны инженер, Мэдээллийн технологи, Орчуулга, хятад хэл (Аялал жуулчлал), Нийгмийн ажилтан, Сэтгэл судлал зэрэг хөтөлбөрүүдэд Ажлын байранд суурилсан сургалтыг ямар хэлбэрээр, хэдий хугацаанд зохион байгуулах тохиромжтой болоод тус сургалтыг хэрэгжүүлэхэд үүсч болох бэрхшээл, боломжуудын талаар санал солилцлоо. Ажил олгогчдын төлөөллүүд Ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт оролцсон ажил олгогчдын төлөөлөл:
1. Хэрлэн сумын ЗДТГазрын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн
2. Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ
3. МУИС-Дорнод ахлах сургуулийн захирал Ш.Мандах
4. Хэрлэн сумын 1-р сургуулийн захирал Б.Батсүх
5. Дорнод аймаг дахь Төрийн банкны захирал Б.Нарангарав
6. Дорнод аймаг дахь Голомт банкны харилцааны ахлах менежер Э.Хулан
7. “ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК-ий Зүүн бүсийн инженер Н.Болор-Эрдэнэ
8. “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ий Дорнод салбарын дарга Г.Лхагва
9. “ЦАХИМ ГҮҮР” ХХК-ний захирал Д.Доржхуяг
10. “ТАЛЫН МАНХАН” ХХК-ий менежер Т.Гантулга
11. Дорнод аймгийн музейн хүний нөөцийн менежер М.Болор-Уянга
12. Дорнод аймгийн музейн боловсролын ажилтан Д.Отгонцэцэг
13. “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ий Дорнод салбарын мэдээллийн технологийн инженер Э.Уугантуяа
14. “ТБЕА” ХХК-ий нарийн бичиг Т.Одончимэг