Магистрын хөтөлбөрийн суралцагчдын чиглүүлэх сургалтыг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургууль дээр зохион байгуулсан тухай тайлан

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/08 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь Ахисан түвшний хөтөлбөрийн нэгжийн ахлах багш Д.Алтантуяа (PhD), Ахисан түвшний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Отгондорж нарын бүрэлдэхүүнтэйгээр МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн магистр, докторын  хөтөлбөрийн чиглүүлэх сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаарт хотын Хөлөнбуйр дээд сургууль дээр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах, мөн сургалтын хугацаанд Хөлөнбуйр дээд сургуулийн удирдлагуудтай уулзах, суралцагчдад аргазүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, төгсөх дамжааны  суралцагчдад судалсан хичээлийн багц цаг, сургалтын төлбөрийн мэдээлэл, дүн танилцуулж, зөвлөгөө өгч ажиллалаа.