Монгол Улсын Их Сургуулиас Дорнод аймаг дахь салбар сургуульд ажлын хэсэг ажиллалаа

 МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтохоор ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд ажилласан.  Ажлын хэсэг тус сургуулийн захирал, нэгжийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, санхүү, үйлчилгээний ажлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, санал солилцсон.

Тус сургуулийн багш, ажилтнууд болон оюутан суралцагчидтай уулзалт хийж, сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлыг сонслоо.

Ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийсэн. Уулзалтаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлан 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн  хөгжил, дэвшилд орон нутгийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг, мөн тус сургуулийн зүгээс аймаг, орон нутагтаа оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэн, цаашид идэвхтэй хамтран ажиллах боломжтойгоо талууд илэрхийлж, хамтын ажиллагааны санал солилцсон.