МУИС-ийн Чиглүүлэх уулзалт, сургалт МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд зохион байгуулагдлаа

МУИС-ийн Чиглүүлэх уулзалт, сургалт 2023 оны 04-р сарын 18-19 өдрүүдэд МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд МУИС-ийн ШУС, БУС хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцогт, Багшийн хөгжил суралцахуйг дэмжих төвийн мэргэжилтэн А. Ихбаяр, Цахим шилжилтийн бодлогын газрын мэдээллийн системийн мэргэжилтэн Б.Батчимэг, Сургалт, Хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн М.Оюундэлгэр МУИС-ийн менежмент дүрэм журам Багшийн хөгжил суралцахуйг дэмжих төвийн танилцуулга, СИСИ сургалт удирдлагын систем зэрэг сэдвээр сургалтыг багш ажилчид, оюутнуудад зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.