Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад сургууль болон мэргэжлийн хөтөлбөрүүдийг танилцуулах өдөрлөг

      Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад сургууль болон мэргэжлийн хөтөлбөрүүдийг танилцуулах өдөрлөг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.  Тус өдөрлөгөөр “Монгол Улсын Их Сургууль”-д элсэх журам, мэргэжил сонголтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хэрлэн сумын ЕБС-ийн төгсөх ангийн суралцагч, багш, эцэг эхчүүдэд хүргэв. Дорнод их сургууль нь Монгол улсын ууган, тэргүүлэгч их сургууль болох “Монгол улсын их сургууль”-ийн салбар болон өргөжсөнөөр аймаг, бүсийн суралцагч, төгсөгчдөд олон боломжуудыг нээж өгч байгаа билээ. 

      Өдөрлөгийн хүрээнд “МУИС-ийн Дорнод Аймаг Дахь Салбар Сургууль”-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын охидын хамтлаг, гадаад хэл, орчуулга (хятад хэл) хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ сонирхууллаа.