БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул айлчлалaa

    БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь, хоёрдугаар нарийн бичгийн дарга Алтанбагана, гуравдугаар нарийн бичгийн дарга бөгөөд дэд консул  Хасмөчир нар 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуульд ажлын айлчлал хийлээ.

    Айлчлалын  үеэр  талууд хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэн ярилцаж, санал солилцож, улмаар зарим асуудлуудыг шийдвэрлэж, цаашид  ахисан түвшний хөтөлбөрийн оюутнуудын судалгааны  ажлыг  дэмжих, олон улсын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын зэрэгцээ сургалтын тэтгэлэг болон амьжиргааны тэтгэмжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

    БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар нь орон нутагтаа суралцах, хөгжихөд нь залуучуудад дэмжлэг үзүүлэх зорилготой Сургалтын тэтгэлэг болон Амьжиргааны тэтгэмжийн хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус хөтөлбөрт Дорнод сургуулийн оюутнууд хамрагдаж байна.