МУИС-ийн Дорнод Аймаг Дахь Салбар Сургуулийн багш нарын "Эрдэм Шинжилгээний Хурал" боллоо

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлаар 8 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш Б.Хулан, багш Ц.Номин-эрдэнэ нарын “Шинэ үеийн суралцагчдын онцлог, суралцахуйн арга барилыг судлах нь” сэдэвт илтгэл нийт багш нарын олонхийн саналаар тэргүүн байр эзэллээ.

Илтгэлийн сэдэв ба судлаачдын нэрс.

  1. Metacognitive awareness of reading strategies. Р.Жаргалтуяа Профессорын баг. Дэд профессор.  
  2. МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн профессор багшийн ажлын норм, гүйцэтгэл /2022-2023 оны хичээлийн жил/ Д.Алтантуяа  Профессорын баг. Ахлах багш.                  
  3. Шинэ үеийн суралцагчдын онцлог, суралцахуйн арга барилыг судлах нь (МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн суралцагчдын жишээн дээр) Б.Хулан, Ц.Номин-Эрдэнэ 
  4. Орчин үеийн залуучуудын сайн сайхан байдлыг биеийн тамирын боловсролтой холбон судлах нь Ч.Алдарбаяр, Б.Энхтуяа.                 
  5. Газрын тосны бүтээгдэхүүн судлалын лабораториудын ур чадварын харьцуулалт Т.Гандолгор, Ц.Атархишиг.                  
  6. Газрын тосны бүтээгдэхүүний шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох боломжийн өнөөгийн байдал. Ц.Атархишиг, Б.Дуламсүрэн
  7. "Дотуур байрын оюутнуудын сэтгэл ханамжийг судалсан нь" Б.Оргил, О.Энхчимэг
  8. Цэцэрлэгийн туслах багшийн сургалтын үйл ажиллагаа бусад сургуулиудтай харьцуулсан нь. Т.Шинэцэцэг, Н.Урансайхан