“Хан-Уул Цогцолбор” сургуулийн 11-р ангийн сурагчдад “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа

МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн Инженер, бизнесийн удирдлагын тэнхимээс ерөнхий боловсролын “Хан-Уул Цогцолбор” сургуулийн 11-р ангийн сурагчдад “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 23 сурагч оролцсон ба Инженер, бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Доржпүрэв, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн ахлах багш С.Батханд, Боловсрол судлалын тэнхимийн багш Ц.Номин-Эрдэнэ нар сургуулийн танилцуулга болон мэргэжлийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэв. Мөн ИБУТ-ийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 3-р дамжааны оюутнууд болох А.Уянга “Санхүүгийн төлөвлөлт”, Д.Солонгоо “Хуримтлалын шийдвэр гаргалт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.