БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар нь 2017 оноос эхлэн тус сургуулийн оюутнуудад орон нутагтаа суралцах, хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг болон амьжиргааны тэтгэмж олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд бакалавр, магистрын хөтөлбөрийн нийт 150 оюутан уг хөтөлбөрт хамрагдсан.
Ерөнхий консул тэргүүтэй төлөөлөл 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд айлчлан ирж, сурлага, нийгмийн идэвхи санаачлагаараа бусдыгаа тэргүүлэн суралцаж буй 24 оюутанд тэтгэлэг гардууллаа.