БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдсан Хятад–Орос–Монголын их, дээд сургуулиудын оюутны хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн баг тамирчид Волейболын Спортын мастер С.Ариунбат багшийн удирдлага дор Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
Тэмцээнд гурван улсын 6 багийн 110 гаруй тамирчин өрсөлдөж, нийт 15 тоглолт зохион байгуулагдсан бөгөөд манай баг спортын өндөр ур чадвар, эв нэгдэл, шударга өрсөлдөөний үлгэр жишээг харуулсан тоглолтуудыг үзүүлэв.