Эрасмус+ RETEACH төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сургалтын тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
“Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд нийт 30815 еврогийн өртөг бүхий 39 ширхэг тоног төхөөрөмжийг төслийн зохицуулагч Отгонтэнгэр их сургуулиас энэ оны 7 дугаар сард хүлээлгэн өгсөн.
Сургалт, судалгаа, багш болон оюутны хөгжил, хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих зорилгоор нийлүүлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийг багш, мэргэжилтнүүдэд гардуулан өгөх үйл ажиллагааг 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.


