БНХАУ-ын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн албан айлчлал амжилттай хийгдлээ.

2026.03.23

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Жаргалтуяа, мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Цэнгэлмаа, Инженер, бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Доржпүрэв, Боловсрол судлалын тэнхимийн багш О.Энхчимэг нар 2026 оны 03 дугаар сарын 16–20-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Орос хэлний мэргэжлийн сургууль, Хөлөнбуйр дээд сургууль, Хөлөнбуйр ажил мэргэжлийн дээд сургууль, Тонляогийн ажил мэргэжлийн дээд сургууль, Хармөрөн мужийн Цицихарын их сургуульд албан айлчлал хийж, хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгууллаа.

Айлчлалын хүрээнд өмнө байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, хугацаа дууссан гэрээнүүдийг шинэчлэн баталгаажуулах асуудлаар санал солилцсон бөгөөд зарим сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичгийг шинээр баталгаажуулав.

Түүнчлэн  МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн бакалаврын түвшинд 3+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, магистр, докторын түвшинд багш, ажилтнуудын эрдмийн зэргийг дээшлүүлэх, мөн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо. 

mmexport1774941130724-1.jpg
mmexport1774941118006-1.jpg
mmexport1774941139414-1.jpg
mmexport1774941134974-1.jpg
mmexport1774941125580-1.jpg
mmexport1774941149499-1.jpg