Эрасмус+ RETEACH төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээн авав.

2025.07.02

“Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд нийт 30815 еврогийн өртөг бүхий 39 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэж,  сургуулийн захирал Б.Мядагмаа хүлээн авлаа. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Багшийн хөгжлийн төв болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах юм.