"Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь" (RETEACH) төслийн хүрээнд Итали улсын Палермогийн их сургуульд 2 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

2026.02.09

"Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь" (RETEACH) төслийн хүрээнд Итали улсын Палермогийн их сургуульд 2 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чадавх бэхжүүлэх сургалтад МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Жаргалтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оргил нар оролцлоо.  

4-5.jpg

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Жаргалтуяа өөрийн сургуулийн багш мэргэжлийн хөтөлбөрийн дадлага болон ногоон, дижитал үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгаж байгаа талаар танилцууллаа.  

zaki-bags-3.jpg
f0419f47-3f7c-4282-85e4-5e9883435a23-1.jpg