Боловсролын чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/01-61 тоот тогтоолоор МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Багш, бага боловсрол /011301/ бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжилж, гэрчилгээ гардууллаа.
Өөрийн үнэлгээний тайлан боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх, шинжээчдийн багтай ажиллах, тайланг зөвлөмж шаардлагад нийцүүлэн сайжруулах зэрэгт идэвх зүтгэл гаргаж ажилласан өөрийн үнэлгээний багийн гишүүд болон хөтөлбөрийг тасралтгүй сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн “Багш, бага боловсрол” хөтөлбөрийн багш, оюутан, төгсөгчид, ажил олгогч нартаа талархал илэрхийлье.