МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ "RETEACH" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ "НОГООН БОЛОН ДИЖИТАЛ" ШИЛЖИЛТЭД ЧИГЛҮҮЛЖ БАЙНА
Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй "RETEACH" төслийн баг 2026-2027 оны хичээлийн жилийн анхны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд манай сургууль сургалтын хөтөлбөртөө ногоон болон дижитал үзэл баримтлалыг шингээж, орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэхээр зорин ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд нийт 8 хичээлийн (Бакалаврын 4, Магистрын 4) хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, сургалтад туршин хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Шинэчлэлийн хүрээнд хэрэгжих онцлох ажлууд:
• "Тогтвортой хөгжлийн боловсрол", "Дижитал боловсрол: Шимт боловсрол", "Тэгш хамруулах боловсрол" зэрэг голлох хичээлүүдийн агуулгад дижитал шилжилт болон эко дадлыг түлхүү шингээнэ.
• Хичээлийн явцад цахим хэрэгслүүдээс гадна байгалийн булан, дахин боловсруулсан материал бүхий эко хэрэглэгдэхүүн ашиглах, хог хаягдлыг ангилах, ус цахилгааны хэмнэлт хийх зэрэг бодит дадлуудыг нэвтрүүлнэ.
• Бакалаврын оюутнууд бие даалтаа анги танхим, сургуулийн орчинд гүйцэтгэх бол магистрын оюутнууд өөрсдийн ажлын байран дээрээ бодитоор туршин хэрэгжүүлэх боломжтой болно.
Шинэчилсэн хөтөлбөрүүдийг Тэнхим болон Сургуулийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн баталгаажуулах бөгөөд суралцагчдын оролцоо, гүйцэтгэлийн үр дүнг тогтмол тайлагнаж, туршлага хуваалцах юм.
Сургалтын арга зүйгээ орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлж буй төслийн багийн багш нартаа амжилт хүсье!