ОЛИМПИЗМЫН ҮЗЭЛ САНААГ СУРТАЛЧИЛЖ, СПОРТЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

2026.09.24
Монгол Улсын Үндэсний Олимпын хорооны гишүүн, Дорнод аймгийн “Амстердам” Олимпын зөвлөлийн дарга Б.Чимэддорж болон холбогдох албаныхан МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд хүрэлцэн ирж, Олимпын алдар, олимпизмыг сурталчлах чиглэлээр гарын авлага, материалуудыг гардуулан өглөө.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, ахмад багш С.Ариунбат нар хүлээн авч, цаашдын хамтын ажиллагаа, оюутан залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Ахмад багш С.Ариунбатад Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн медалийг гардуулан өгсөн нь онцлох үйл явдал байлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, залуучуудад Олимпын үнэт зүйл, шударга өрсөлдөөн, эв нэгдэл, хүндэтгэлийн үзэл санааг таниулах, спортоор хичээллэх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх, олимпизмын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
821420205-1739461804654445-3811107185161967890-n.jpg