ДИС д оюутнууд тэтгэлэгтэй суралцаж байна.

Орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр Дорнод их сургуульд суралцаж буй Багш-Бага ангийн боловсрол, Багш-Сургуулийн өмнөх насны боловсрол,Багш-урлагийн боловсрол хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад аймгийн засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, гэрээ байгууллаа. Тэтгэлэгт хамрагдах шалгуурыг хангаж гэрээ байгуулсан оюутан Дорнод их сургуульдаа амжилттай суралцаж төгссөний дараа тухайн сум орон нутагтаа очиж нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан ажиллана. Уг тэтгэлэгт хөтөлбөрт Дорнод их сургуулийн 12 оюутан хамрагдаж байна. Тэтгэлэгт хамрагдаж гэрээ байгуулсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.