МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн төслийн баг “RETEACH” төслийн хөндлөнгийн шинжээчид ажлын явцаа танилцууллаа

2026.05.20

Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хөндлөнгийн шинжээч, боловсролын зөвлөх Арьяак Навоянд МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн хамт олон төслийн явц, үр дүнгээ танилцууллаа.

Уулзалтын үеэр Сургалт, оюутны хэлтсийн дарга, төслийн багийн гишүүн доктор Н.Баярмаа төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын ерөнхий явцыг танилцуулгыг хийлээ. Мөн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, төслийн багийн гишүүн, профессор Р.Жаргалтуяа тус сургууль дээр шинэчлэн боловсруулж буй “Боловсрол судлал” магистрын хөтөлбөрийн бүтэц, суралцахуйн үр дүнг хэлэлцүүлэв. 

 

702516752_1620122779921682_8122036925777188026_n

700827797_1620122893255004_8610173501825827723_n

704446844_1620148703252423_1182883497440095915_n (1)
701736946_1620148693252424_2165906631822796530_n