Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургууль нь 2025 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Кванжу их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар цахим уулзалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх саналуудыг харилцан солилцож ирсэн.
МУИС- ийн Зүүн бүсийн сургуульд Солонгос хэл, соёлын төв байгуулах, мөн оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төслийн санаачилгаа бодит ажил хэрэг болгох зорилгоор тус сургуулийн Гадаад харилцааны орлогч дарга ноён Чэй Жи Сү, профессор Ким Гун, Гадаад харилцааны албаны ажилтан Пэ Ин Сү, У Ха Сон, мөн тус сургуулийн Монгол дахь төлөөлөгч Н.Соёмбо нар Дорнод аймгийн Чойбалсан хотноо хүрэлцэн ирж, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд албан ёсны айлчлал хийлээ.
Ажил хэргийн у улзалтад МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг төлөөлж захирал, доктор Б.Мядагмаа, Сургалт, оюутны хэлтсийн дарга, доктор Н.Баярмаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Боловсрол судлал тэнхимийн эрхлэгч Б.Оргил, Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн багш Ц.Атархишиг, МУИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Б.Цог нар оролцлоо.
Уулзалтын үеэр доктор Н.Баярмаа Солонгос хэлний боловсролын эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилгоор Зүүн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулсан нь цаашдын төсөл, хөтөлбөрүүдийг чиглүүлэх чухал баримт болж өглөө.
Мөн Кванжу их сургуулийн төлөөлөгчид Зүүн бүсийн сургууль болон МУИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагч, оюутнуудад зориулан БНСУ-д суралцах боломж, г адаад оюутнуудад зориулсан Кванжу их сургуулийн тэтгэлэг, дэмжлэгийн бодлого, о юутны хөгжлийг дэмжих үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийв.
Энэхүү айлчлалын үр дүнд талууд “Оюутан солилцооны хөтөлбөрийн гэрээ” болон “МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд Солонгос хэл, соёлын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсан нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Зүүн бүсийн оюутан, сурагчдад олон улсын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.
