Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн хамтран 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Монголын музей 100 жил”, Монголын Үндэсний музей, Дорнод аймгийн музей, Ялалт музей хамтран 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Халх голын ялалтын 85 жилийн ой” сэдэвт эрдэм шинжилгээний хурлууд амжилттай болж өндөрлөв.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн ахлах багш С.Батханд тус хурлуудад дараах илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүлэв. Үүнд:
МОНГОЛЫН МУЗЕЙ 100 ЖИЛД сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Монголын Парламентын музей байгуулахад эрдэмтэн С.Идшинноровын оруулсан хувь нэмэр”,
ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙ сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Эх түүхийн сургалтын агуулгад “Халх голын дайн”-ны тухай тусгасан байдлыг судалсан нь” (Монголын түүхийн судалгааны бүтээлүүд болон ЕБС-ийн 1972-2020 оны сурах бичгийн жишээн дээр)
МОНГОЛЫН МУЗЕЙ 100 ЖИЛ
сэдэвт эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙ
сэдэвт эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл