"Эрүүл оюутан" төсөл амжилттай үргэлжилж байна.

Дорнод их сургуулийн “ОЮУНТАН” багийн санаачилсан Нийгмийн эгэх хариуцлагын шилдэг төсөл “Эрүүл оюутан” төсөл 2 дахь жилдээ амжилттай үргэлжилж, Дорнод их сургууль, ПТК, МСҮТ-ийн 800 гаруй оюутныг нарийн мэргэжлийн 6 шинжилгээнд хамрууллаа. Төслийн хүрээнд халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл болон ерөнхий биеийн үзлэг, нүд, чих хамар хоолой, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг зохион байгуулж, 1,2-р дамжааны 200 оюутны амны хөндийг үнэ төлбөргүй эмчлэн эрүүлжүүлэх ажлууд үе шаттай явагдах юм. Мөн корон авируст халдварын дархлаажуулалт хийгдэж байна.