
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн институт, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газартай хамтран “ХАВРЫН БАЯР-2025” хэл, соёлын өдөрлөгийг зохион байгуулж, багш, сурагч, уригдан ирсэн зочид төлөөлөгчид “Банш чимхэх”, “Цаасан хайчилбар хийх”, “Хос уянга урлах” зэрэг үйл ажиллагааг хамтран хийж гүйцэтгэлээ. Тус үйл ажиллагагаар дамжуулан Хятадын хаврын баярын тухай соёлын ойлголт өгөх, баярын халуун дулаан уур амьсгал бүхий орчин бүрдүүлэх, суралцагчдад өөрийн биеэр туршин суралцах боломж олгох замаар хятад хэл сурах идэвх сонирхлыг өрнүүлэх зорилготой юм.
Тус өдөрлөгт МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, Дорнод аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн институтийн Монгол талын захирал, доктор Р.Жаргалтуяа, МУИС-ин Зүүн бүсийн сургуулийн Кунзийн институтийн Хятад талын захирал, доктор Ялалт, МУИС-ин Зүүн бүсийн сургуулийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Политехник коллежийн захирал Л.Хишигтогтох, Шинь шинь хувьцаат компанийн төлөөлөгч, оффисын орлогч дарга Лян Цүнь хуа (Liang Cun hua), цахилгааны инжинер Ван Жанфэн (Wang Zhang feng), орчуулагч Гэрэлтуяа, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Ганчимэг, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгон, 9-р цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрмаа, 4-р цэцэрлэгийн арга зүйч Оюунгэрэл, Гадаад хэл орчуулгын “Жигүүр суралтын төв”-ийн багш сурагчид, МУИС-ийн харьяа Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш, суралцагч зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал доктор Б.Мядагмаа нээж үг хэлсний дараа БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын ерөнхий консул Кө Юү Шөн (Ke You Sheng) цахим мэндчилгээ дэвшүүллээ.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн институтийн намрын сургалтад хамрагдсан сурагчид өөрсдийн сурсан хятад дуу, шүлгийн мэндчилгээг ирсэн зочиддоо сонирхуулж, оролцогчид хамтдаа олон сайхан бүтээлийг урлан бие биедээ танилцуулж, тус үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
“ХАВРЫН БАЯР-2025” хэл, соёлын өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын нийт хамт олон болон ирсэн зочид төлөөлөгч, багш, суралцагчдадаа талархал илэрхийлье.







