МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Инженер, бизнесийн удирдлагын тэнхимийн дэргэдэх Газрын тосны бүтээгдэхүүн судлалын лабораторийн эрхлэгч Т.Гандолгор, багш Ц.Атархишиг нар Монголын ашигт малтмал газрын тосны лабораториудын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй “Лаборатори хоорондын ур чадварын харьцуулалт” үйл ажиллагаанд 3 дахь удаагаа оролцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг лабораториудын гүйцэтгэлийг үнэлж, шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулахад хувь нэмэр оруулах, өөр хоорондын харьцуулалт хийх зорилготой 3 дахь удаагийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэе.