"Мэргэжил сонголт ба Америкт суралцах боломж" вэбинар зохион байгуулагдана.

АНУ-ын Вашингтон мужийн Сиэттл хотод үйл ажиллагаагаа явуулдаг Seattle Mongolian Youth Center нь Дорнод их сургуультай хамтран "МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БА АМЕРИКТ СУРАЛЦАХ БОЛОМЖ" вэбинарыг зохион байгуулж байна.
Тус вэбинарт зочин илтгэгчээр Намширын Батхаан оролцох болно.
Вэбинар 2021.03.28-нд 11:00 цагт болно.
Вэбинарт оролцох линк:
https://us02web.zoom.us/j/7514756194...
Meeting ID: 751 475 6194
Passcode: 2021
Намширын Батхаан нь Улаанбаатар хотод төрж өссөн ба дунд сургуулийн бага ангидаа Монгол Оросын хамтарсан 3 сургуульд сураад ахлах ангидаа Нийслэлийн Лаборатори 23 дугаар сургуульд сурч төгссөн. Одоо Батхаан АНУ-ын Вашингтон мужийн Сиэттл хотод амьдардаг. Тэрээр Microsoft корпорацад эрсдэл удирдлагын чиглэлээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа. 2016 онд Central Washington University их сургуулийг Улс Төр Судлал, Олон Нийтийн Харилцаа чиглэлээр төгссөн. Түүний өмнө Seattle Central College-г Associate of Arts зэрэгтэйгээр 2014 онд төгссөн. Ажлынхаа хажуугаар Батхаан дугуй унах, алхах мөн подкаст сонсох дуртай ба тэрээр саяхан өөрийн YouTube сувгийг нээж долоо хоног бүр карьерын болон хувь хүний хөгжлийн талаар бичлэг хийж эхэлсэн байгаа.