МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛИЙН ЭРДЭМТНИЙ ТОО ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ.

2026.09.17
📖МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш Төмөрбаатар овогтой Шинэцэцэг нь “Өсвөр насны хүүхдийн өөрийн үнэлэмж ба нийгмийн түгшүүрийн холбоо хамаарлыг судлах нь” сэдвээр, ахлах багш Батчулуун овогтой Энхтуяа нь “Олон улсын туршлагад тулгуурлан боловсролын сэтгэл зүйчийн загварыг туршсан үр дүн” сэдвээр Сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар 100%-ийн санал авч, Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч доктор (Ph.D), профессор М.Дэлгэржав, эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч доктор (Ph.D), профессор О.Мягмар, доктор (Ph.D), профессор Б.Батсайхан, доктор (Ph.D), профессор Бал.Туяа, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэчимэг нартаа болон Сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Профессор багш нарын маань олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим ийнхүү сайхан амжилтаар баталгаажсанд эрдмийн хамт олон бид баяртай байна. 🎊👏👏👏

 

813320885-1609788814492487-8865670287602979744-n.jpg
813785765-1096426696266326-296456028754118120-n.jpg