Эрасмус+ RETEACH төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сургалтын тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө

2025.08.26

Эрасмус+ RETEACH төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сургалтын тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

“Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд нийт 30815 еврогийн өртөг бүхий 39 ширхэг тоног төхөөрөмжийг төслийн зохицуулагч Отгонтэнгэр их сургуулиас энэ оны 7 дугаар сард хүлээлгэн өгсөн. 

Сургалт, судалгаа, багш болон оюутны хөгжил, хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих зорилгоор нийлүүлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийг багш, мэргэжилтнүүдэд гардуулан өгөх үйл ажиллагааг 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

b3708b73-5738-46d1-bf5d-f703df963278
98085058-b872-420f-9c03-db4bd5992323
504295930_1079370130303938_2401602285277904738_n