Оюутнууд “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

2026.11.04
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Инженер бизнесийн удирдлагын тэнхимийн багш Д.Анударь, Б.Байгаль нар “Газрын тосны инженерчлэл” хөтөлбөрийн 10 оюутан, МУИС-ийн “Химийн боловсруулалтын технологи” хөтөлбөрийн 4 оюутны хамт 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Дорноговь аймаг дахь “Бадрах Энержи” ХХК-ийн уран олборлолтын туршилтын үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцлаа.
Энэхүү танилцах дадлага нь оюутнуудад танхимын онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн бодит орчинд бататгах, олборлолт болон боловсруулалтын технологийн нарийн үйл явцыг судлах, түүнчлэн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход чухал ач холбогдолтой, үр дүнтэй алхам боллоо.
Ирээдүйн чадварлаг инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийн туршлагаасаа хуваалцан хамтран ажилласан “Бадрах Энержи” ХХК-ийн хамт олонд нийт багш, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
885278832-2047757126611387-1876268679248680537-n.jpg