“Ирээдүйн Бага боловсролын багшийн Ногоон ба дижитал ур чадвар” сэдэвт сургалтыг төслийн багийн гишүүн, багш Б.Хулан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, “Байгалийн ухаан” хичээлийн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөв.
Тус сургалтад сурган хүмүүжүүлэх дадлага гүйцэтгэх гэж буй Бага боловсролын багш хөтөлбөрийн 3 дугаар дамжааны 12 оюутан хамрагдаж, Итали болон Румын улсын их сургуулиудын Ногоон, дижитал ур чадвар олгож буй туршлагатай танилцлаа.
