Тэтгэлэг гардуулах ёслолд
- Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн О.Ганчимэг
- Дорнод аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цогт-Эрдэнэ
- Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал
- Хэрлэн сумын Засаг даргын зөвлөх Д.Уянга
- БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн,
- Дэд консул Хасмөчир
- Атташе Ян Бөтүн
- МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа болон эрдэмтэн багш нар, ажилтан, оюутан залуус оролцлоо.
Оюутан залуусын сурч боловсрох үйлсийг тасралтгүй 10 жилийн турш тууштай дэмжин, бүс нутгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын хамт олонд нийт багш, ажилтан, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.