МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Инженер, бизнесийн удирдлагын тэнхимийн 4-р түвшний оюутнуудаас оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг дэмжих, байгаль, түүх соёлоо танин мэдүүлэх зорилгоор санаачлан зохион байгуулсан "Явган аялал – 2026" өдөрлөгийг 10 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Явган аяллын хүрээнд Дорнод аймгийн Байгалийн түүхийн музей, түүхэн дурсгалт хөшөө дурсгалуудтай танилцаж, Наадмын талбайд танин мэдэхүйн "АХА" болон багийн хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг хийлээ.