Эрасмус+ RETEACH төслийн хүрээнд Багшийн хөгжлийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдлээ

2025.08.29

Европын холбооны улсуудын дээд боловсролын сургалт, судалгааны байгууллагууд, Монголын их дээд сургууль, боловсролын төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сургалтын тоног төхөөрөмжүүдийг МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Багшийн хөгжлийн төвд байршуулан ашиглаж эхэллээ. Энэхүү төв нь өөрийн сургуулийн төдийгүй Зүүн бүсийн аймгуудын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжсэн сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлийн ажлуудыг зохион байгуулж, тэдэнтэй хамтран ажиллах юм.

209 logo

201 toot

 


33af4f39-24dd-457a-8d4c-99d3907a8e8f