МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь Европын Холбооны санхүүжилттэй “Reforming Teacher Education Towards Green and Digital Transition in Mongolia” (RETEACH) Erasmus+ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн зорилгын хүрээнд багш бэлтгэх хөтөлбөрт ногоон боловсрол, дижитал шилжилт, хиймэл оюунд суурилсан сургалтын шинэлэг арга зүйг (PBL, UDL, Udeskole гэх мэт) нэвтрүүлж буй төслийн үндсэн баг болон туршилтын хичээлүүдийг удирдан зааж буй багш нарын танилцуулгыг хүргэж байна.
Төслийн багийн бүрэлдэхүүн & Туршилтын хичээлүүд:
Р. Сүрлэгмаа – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Төслийн багийн ахлагч
Б. Мядагмаа (Ph.D) – Захирал, Төслийн багийн гишүүн
Р. Жаргалтуяа (Ph.D, Дэд профессор) – Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн туршилтын хичээлүүд (EDUC613, EDUC606, EDUC605)
Н. Баярмаа (Ph.D) – Сургалт, оюутны хэлтсийн дарга; Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн туршилтын хичээл (EDUC610 Боловсрол дахь мэдээлэл, харилцаа холбооны технологи)
Б. Оргил – Ахлах багш; Бага боловсролын бакалаврын хөтөлбөрийн туршилтын хичээл
Б. Хулан – Ахлах багш; Бага боловсролын бакалаврын хөтөлбөрийн туршилтын хичээлүүд (EDUC605, EDUC612)
Т. Шинэцэцэг (Ph.D) – Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, Ахлах багш; Бага боловсролын бакалаврын хөтөлбөрийн туршилтын хичээл (EPSYC205 Бага сургуулийн хүүхдийн сэтгэл судлал)
О. Одгэрэл – Багш; Бага боловсролын бакалаврын хөтөлбөрийн туршилтын хичээл (PRIM304 Бага ангийн байгалийн ухаан, түүнийг заах арга зүй)