ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2026.05.28

 

    ОХУ-ын Красноярскийн улсын багшийн их сургуулиас 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Залуу судлаачдын судалгаан дахь орчин үеийн боловсролын тулгамдсан асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XII хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Цэнгэлмаа оролцож,  мэндчилгээ дэвшүүлж, хуралд оролцогчдод амжилт хүслээ.

Тэрээр Хойд Хятадын Багшийн Их Сургуулийн докторант бөгөөд тус хуралд “Монгол, Хятад хоёр улсын бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлээрээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэв.

Энэхүү эрдэм шинжилгээний х уралд Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Перу Улс, Азербайжан зэрэг улсын 100 орчим оюутан, багш, залуу эрдэмтэн оролцож, эрдэм шинжилгээний ажлаа дараах гурван үндсэн чиглэлээр танилцуулсан . Үүнд:

• Олон үндэстний орчин дахь сургалтын уламжлалт болон инновацлаг арга хандлагууд
• Соёлын олон янз байдлын нөхцөл дэх хувь хүний төлөвшил, өөрийгөө тодорхойлох асуудал
• Оросын олон үндэстний орчин дахь суралцагчдын ёс суртахуун, үнэт зүйлсийн төлөвшилд багшийн зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааны үүрэг, боломж

Хурлын зорилго нь олон соёлт боловсролын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, оюутан, магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, туршилт-судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байв.

DSC07574
DSC07631
 

DSC07646
DSC07572
 b8e5d2d681545ea8af3ed5b576e3c6c9
6a36de6718d5bc1d7a82ef3f51dd5fd4