
2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн ивээлд МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, ЭШХАХ, Боловсрол судлалын тэнхимээс “Бүс нутгийн боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.
Бүс нутгийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн онцлогт нийцсэн боловсролын бодлого, арга зүйг тодорхойлох зорилготой тус хуралд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд оролцож илтгэлээ амжилттай хэлэлцүүлснээс
Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын багш, удирдах ажилтан ангилалд:
Тэргүүн байрт: О.Бодьцэцэг (Гурванзагал сумын ИТХ-ын дарга) “Багш боловсролын хөтөлбөрөөр суралцагчдын багш мэргэжлийн талаарх үзэл бодол ба тэдний сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс”
Дэд байрт: Г.Оюунгэрэл, А.Алтангэрэл, Г.Цэцэгдулам (Хэнтий I сургуулийн багш нар) Технологийн дэвшил дэх багшлахуй ба суралцахуй (Түүх нийгмийн ухааны судлагдахууны баг )
Гутгаар байрт: М.Лхагвамаа (Сүхбаатар IV сургуулийн бага боловсролын багш) “Ахмад багшийн эцэг эхтэй ажиллах туршлагаас суралцах нь”
Сургуулийн өмнөх боловсрол ангилалд:
Тэргүүн байрт: Ж.Буяндэлгэр, Т.Оюунтуяа (Дорнод I цэцэрлэгийн багш нар) “STEAM боловсрол- Бага наснаас эхлэн хөгжүүлэх арга зам”
Дэд байрт: Э.Отгонтуяа, З.Оюунцэцэг (Дорнод I цэцэрлэгийн багш нар) “Хүүхдийн авиан зөв дуудлагыг гэр бүлийн орчин дэмжих нь” /2 настай хүүхдийн жишээн дээр/
Гутгаар байрт: С. Соёл-Эрдэнэ, Б.Мөнгөнтуяа, Э.Жамбалсүрэн (Хэнтий X цэцэрлэгийн багш нар) “EQ ба багшийн хөгжил” сэдэвт илтгэлээр шалгарлаа.
Шилдэг илтгэгчдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, ЭШХАХ-ийн дарга, доктор Р.Жаргалтуяа, МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн доктор, дэд профессор С.Соёлжин, доктор У.Лхагвасүрэн нар мөнгөн шагнал, өргөмжлөл гардууллаа.
Ц.Саранцэцэг (Дорнод II сургуулийн захирал, Зөвлөх багш), Л.Наранчимэг (Дорнод I сургуулийн сургалтын менежер, Тэргүүлэх багш) “Орон нутгийн онцлогийг танхимаас гадуурх сургалтаар таниулж суралцагсдын мэдлэг чадварыг ахиулах нь”, Х.Гэрэлмаа (Сүхбаатар Мэргэжлийн боловсролын сургуулийн Зөвлөх багш) “Хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн судалгаа-Сэтгэл зүйн эрүүл мэнд ба боловсролын орчин”, Г.Ганболд (Хэнтий, Баянхутаг ЕБС-ийн захирал) “Холимог сургалтын аргыг судалсан байдал” илтгэлийг шүүгчид тусгайлан онцолж үнэллээ.
Шүүгчээр МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн доктор, дэд профессор С.Соёлжин, доктор У.Лхагвасүрэн, чиглүүлэгчээр МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн ЭШХАХ-ийн дарга, доктор Р.Жаргалтуяа нар ажиллалаа.
Хурлыг дэмжиж ажилласан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, хүрэлцэн ирж оролцсон аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хэрлэн сумын орлогч дарга Д.Ганбаяр, Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, зохион байгуулсан МУИС-ийн Зүүн сургуулийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба, эрдэм шинжилгээний мэргэжилтэн, доктор Н.Баярмаа, Л.Болормаа эрхлэгчтэй Боловсрол судлалын тэнхимийн хамт олон, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт судлаач багш, удирдлагууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Нийт илтгэгчдэдээ судалгаа шинжилгээний ажилд оруулсан хувь нэмэр, үнэт цаг хугацааг бид үнэлэн хүндэтгэж батламж хадгалууллаа.
Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.






