ОХУ-ын Красноярскийн улсын багшийн их сургуулиас зохион байгуулсан “XXI зууны залуучууд ба шинжлэх ухаан: Залуу судлаачдын судалгаан дахь орчин үеийн боловсролын тулгамдсан асуудлууд” сэдэвт оюутан, магистрант, аспирант, залуу эрдэмтдийн XXVII олон улсын эрдэм шинжилгээ, практикийн чуулган (форум)-д Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Цэнгэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
5 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Красноярскийн улсын багшийн их сургууль, БНХАУ-ын Жинин багшийн дээд сургууль, Өвөр Монголын Ардын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Жилиний Гадаад хэлний их сургууль, Чанчунь багшийн их сургууль, Чанчунь хотын Гадаад хэлний сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн нийт 200 орчим оюутан, залуу судлаачид танхим болон цахим хэлбэрээр оролцож, өөрсдийн улс орон, сургуулийн оюутнуудын эрдэм судлалын ажлын талаар танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцсон .
Уг чуулганд МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Гадаад хэл, орчуулга (Хятад хэл) хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Ариунзаяа “Монгол улсын их сургуулийн Зүүн бүсийн сургуулийн оюутнуудын эрдэм судлалын ажлын өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө” сэдэвт илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ .
Красноярскийн улсын багшийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Нина Ильина “Өнөөдрийн үйл ажиллагаа нь оюутны судалгаа шинжилгээний ажлын хөгжлийн чиг хандлагыг танилцуулах , хэлэлцэх чухал талбар болж байна. Энд оролцогчид санал бодлоо солилцож, судалгааны шинэ чиглэлүүдийн талаар мэдээлэл авч, цаашид үр өгөөжтэй олон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байгаа бөгөөд э дгээр төслүүд нь судалгаа шинжилгээ, практикийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн бид өнөөдөр зөвхөн төслүүдээ танилцуулаад зогсохгүй, ижил зорилго, сонирхолтой хамтрагчдыг олж, эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд шинэ харилцаа холбоо тогтоон, ирээдүйн хамтарсан судалгааны үндсийг тавьж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ .
Ц аашдын хамтын ажиллагааны нэгэн чухал чиглэл болгон Олон улсын оюутны судалгааны лаборатори байгуулах саналыг оролцогчдын зүгээс дэвшүүлэв. Тэд энэхүү лаборатори нь хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, соёл хоорондын харилцааг хөгжүүлэх, түүнчлэн их сургуулиудын оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, судалгааны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.




