Оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт

2025.01.06
472743603_1193719269228704_635792484799397382_n

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр дээд сургуультай хамтран Оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
 2024-2025 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд Орчуулга, хятад хэл, Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн нийт 11 оюутан тус сургуульд очиж хоёр сарын хугацаагаар хятад хэл судалж, хэлний дадлага хийлээ. Тэд Хятад хэлний мэдлэг, чадварын түвшнээ ахиулж, тухайн орны түүх соёлтой танилцахын зэрэгцээ өөрийн орны түүх, соёл, ёс заншлыг Хятад, Орос оюутнуудын дунд сурталчлах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.
Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн төгсөгчдийн 70 орчим хувь нь газрын тосны олборлолтын болон газрын тосны бүтээгдэхүүн борлуулалтын компаниудад ажиллаж байгаа бөгөөд тэдэнд Хятад хэлний ахисан түвшний мэдлэг, чадвар шаардлагатай байдаг учир уг мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг солилцооны хөтөлбөрт хамруулж байгаа болно.

472514737_1193719189228712_336357030458179160_n
472688245_1193719185895379_2785092393915693192_n
472712354_1193719202562044_8447711313042876794_n (1)
472813054_1193719232562041_5045849768691196143_n